Эротик бичлэг 4

Эротик бичлэг 3

Эротик бичлэг 2

Эротик бичлэг 1

Хэрхэн өндөр нуруулаг болох вэ

Хэрхэн өндөр болох вэ? Хэн хүнгүй л бүгд өндөр сайхан нуруутай болж загвар өмсөгч шиг л алхахыг хүсдэг билээ. Ялангуяа залуу хүн өндөр сайхан нуруутай, цэвэрч нямбай, боловсон харагдах нь хэн хүний сэтгэлийг булаах нь бий. Өмнөх үеийг бодоход одоо үеийн хүүхэд залуучууд харьцангуй өндөр нуруулаг болсоныг та бид ихээхэн харж байгаа байх. Бүр сайн явах санааных сайхан төрөх заяаных гэсэн ардын зүйр үг байдаг. Гоолиг өндөр, цэвэрч нямбай хүн эрүүл байж сайхан харагддаг. Гэхдээ өндөр болон гэдэг нь зөвхөн та бидний идэж уух зүйлээс болон хийж буй хөдөлгөөнөөс хамаардаг гэдгийг та мэдэхүү? Өөрөөр хэлбэл намхан эцэг эхтэй байлаа гээд намхан болохгүй гэсэн үг. Доорхи хэсэгт өндөр болох талаар мэдээллийг хүрэглээ.

• Хүнсний ногоо хоолондоо хэрэглэх.
Хүнсний ногоог хоолондоо хэрэглэх нь танд алдагдсан эрч хүч, энергийг өгөхөөс гадна таны өсөлтөнд ихээхэн нөлөөлдөг. Ялангуяа лууванг их хэмжээгээр хэрэглэж байх нь таны хүүхдүүдийн өсөлт хөгжилтөнд ихээхэн нөлөөлдөг. Лууван нь ганц өсөлтөнд ч биш хүний нүдний хараанд ихээхэн тустай.

• Тамхи татахгүй байх.
Сүүлийн үед өсвөр насныхан тамхи ихээр татах болсон нь судалгаагаар нотлогдсон. Тамхинд хүний өсөлтөнд нөлөөлөх бодис агуулагддаг гэдгийг эрдэмтэд нотолжээ. Тэр тусмаа өсвөр насандаа тамхинд орж тамхи татах нь хүний өсөлт хөгжилд ихээхэн хор хөнөөл учруулдаг гэж судалгаагаар батлагджээ. Иймд тамхи татахгүй байх нь таны гоо сайханд болон эрүүл мэндэд маш их нөлөө үзүүлэх болно.
• Цэвэр ус их уух.
Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг. Та бид өөрийн биед хуримтлагдсан илүүдэл, хорт бодисуудаа усны тусламжтайгаар гадагшлуулдаг. Цэвэр ус уух нь хүний бие дахь хорт бодисын хэмжээг багасгахаас гадна бодисын солилцоог эрчимжүүлдэг байна. Ингэснээр хүний элэг, бөөр, ходоодыг цэвэршүүлж цусыг шингэрүүлэхээс гадна өсөлтийн гармоныг эрчимжүүлж өндөр болгоход тустай.

• Өсвөр насандаа хүнд хүчир ажил хийхгүй байх.
Ялангуяа Монголын нөхцөлд насанд хүрээгүй хүүхдүүд хүнд хүчир ажил хийх нь ихээхэн тохиолддог. Хүний өсөлтийн хамгийн идэвхитэй нас бол 16-21 нас байдаг. Энэ насандаа хүүхдүүд хүнд хүчир хар ажлыг хийх нь элбэг байдаг. Энэ нь дөнгөж хөгжиж өсөж байгаа өсвөр насны биенд ихээхэн даралт учруулж ядраадаг байна. Мөн тухайн ажилд зориулж хүний булчин, шөрмөс хатуурч чангардаг. Чангарсан шөрмөс нь хүний ясны хөгжлийг барьж тогтоодог учир хүний өсөлтийг зогсоох хамгийн гол дайсан болдог. Та бид үүний тод жишээг чөлөөт, жудогийн бөхчүүдээс харж болно.

Ходоод тань өвддөг бол зөгийн бал хэрэглэ

Ходоод тань өвддөг бол зөгийн бал хэрэглэЗөгийн баланд биеийн эрхтнүүдийн хоорондын холбоог сэргээх бодис агуулагддаг тул дархлааг сайжруулж, өвчнийг эмчилдэг байна. Зөгийн бал ходоодны “хамгийн сайн найз”. Зөгийн балд марганец, төмөр болон бусад бодис агуулагддаг учйр хоол шингээх явцыг сайжруулдаг.

Хэрвээ зөгийн балыг бүлээн усанд хийж уувал ходоодны хүчиллэг ихэснэ. Харин хүйтэн усанд хийж уувал хүчиллэг буурдаг жишээтэй.
Ходоодны шархлаа, үрэвслийг эмчлэхийн тулд үүнийг өдөрт 3-4 удаа, хоолны дараа 25-30 граммаар хэрэглээрэй. Харин араас нь ус уух хэрэггүй.
Зөгийн бал нь бодисын солилцоо алдагдсан хүмүүст ашигтай. Хүний цусанд 24 төрлийн бичил элемент агуулагддагаас 22 нь зөгийн баланд байдаг гэнэ. Зөгийн балны найрлаганд байдаг фруктоз, глюкоз нь өөх тос, уургийн солилцоонд сайн нөлөөтэй.
Мөн зүрхний өвчтэй хүнд ч зөгийн бал сайн гэнэ. Зөгийн балыг өлөн элгэн дээрээ хэрэглэвэл цусны даралт буурч, хоолны дараа хэрэглэвэл хэвийн болдог байна. Зөгийн баланд зүрхэн дэх бодисын солилцоог хангагч цогц бодис агуулагддаг.
Зөгийн бал мэдрэлийн системийг бэхжүүлдэг. Түүний найрлаганд С, РР, К, Н витамин, провитамин А, каротин, В-ийн бүлгийн витаминууд их бий. Тиймээс зөгийн бал нь төв мэдрэлийн системийн үүргийг нэмэгдүүлдэг байна. Зөгийн бал цусан дахь гемоглобиныг ихэсгэдэг.
Эдэд тэжээл өгч, цусан судлын хэвийн нэвчилтийг хангаж, цус төлжүүлдэг.
Элэгний өвчний үед зөгийн бал юугаар ч орлуулашгүй эм болдог гэнэ. Глюкоз нь эдүүдийн эсийн тэжээллэг материал болж, элгэн дэх гликогены нөөцийг ихэсгэж, эдийн солилцох явцыг сайжруулдаг.
Зөгийн бал элгэнд хорт бодисыг эсэргүүцэгчийн үүрэг гүйцэтгэдэг.
Зөгийн балыг ханиаданд ихээр хэрэглэдэг. Энэ нь биеийн эсэргүүцэл сайжруулах, халуун бууруулах үйлчилгээ үзүүддэг. Зөгийн бал энергийн эх булаг. Үүнд 40 гаруй нүүрс ус агуулагддаг бөгөөд 90 хувь нь глюкоз, фруктозоос бүрддэг. Булчинд тэжээл булчингийн эрч хүчний эх булаг болдгоороо глюкоз бүх бүтээгдэхүүнээс нэгдүгээрт бичигддэг байна.

Эх сурвалж: “Санхүүгийн мэдээ”

Эр бэлэг эрхтний ариун цэвэр

Бэлэг эрхтний ариун цэвэр, угаалга нь зөвхөн эмэгтэй хүнд хамаатай асуудал биш. Бэлгийн ариун цэвэр бол мөн эрчүүдэд адилхан хамаарна. Эр бэлэг эрхтэн, ялангуяа тээрхийн арын ховилд их хэмжээний тосны булчирхай байдгаас байнга тослог өнгөртэй байдаг. Энэхүү тослог өнгөр нь хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон юм. Иймд эрчүүд сексдэхийн өмнө бэлэг эрхтнээ сайтар савандаж угаахгүй бол хорт хавдар үүсгэдэг бодис агуулсан эл тослог өнгөр нь эмэгтэй хүний бэлэг эрхтэнд наалдаж хоцорно гэсэн үг. Үүнээс үүдээд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь их байж болохыг судлаачид анхааруулж байна. Зарим үндэстэн, ялангуяа лалын шашинтан нар эрэгтэй хүүхдийн тээрхийн доод талын холбоос хөвчийг багад нь огтолж таслах ёс үйлддэг. Энэ нь тээрхийн ард шамрангийн дор тослог өнгөр хуралдахаас сэргийлэх зорилготой аж. Судалгаанаас үзэхэд, ийм нөхөртэй эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар бага өвчилж байна. Гэвч энэ нь умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хөвчийг огтлох ёсыг дэлгэрүүл гэсэн үг биш. Харин “ингээгүй” ч гэсэн бэлэг эрхтнээ өдөр болгон савандаж угаагаад байвал үүнээс дутахгүй ач холбогдолтойг хэлж байгаа юм. Эмэгтэй хүн ч нөхөр, партнёроо ингэж угааж сургах шаардлагатай. Мөн умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд бэлгийн ариун цэврээс гадна олон дахин гэрлэх, олон удаа үр хөндүүлэх, 18 нас хүрээгүй байхад төрөх, эрт цэвэрших зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна.

Найз залуу бүсгүйтэйгээ хэрхэн чөлөөтэй харилцах вэ?

Хайр дурлал, гэгээн хайргүйгээр амьралыг төсөөлөхийн аргагүй. Харин тэр гэгээн хайр, дурлалыг харилцаагүйгээр бүр ч төсөөлөшгүй билээ. Энгийн чөлөөтэй харилцаа холбоо нь хосуудыг улам илүү ойртуулж, бат бэх харилцааг бий болгоход тун чухал. Аль болох нээлттэйгээр чөлөөтэй харилцаж сурах нь анх танилцсан хосуудыг хооронд нь улам бэхжүүлж өгдөг. За ингээд таньд дараах таван зөвөлгөөг хүргэж байна. Сонирхоод үзээрэй. 

 Зөвлөгөө №1 
Хэн нэгнээ уучилна гэдэг хамгийн том талархал болон эргэн ирдэг гайхалтай зүйл байдаг. Зогсолтгүй эргэх амьдралын дунд бидэнд уучлалт гуйх, уучлах тусдаа цаг байдаггүй учраас үл ойлголцол бүр дээр таны буруу бол уучлалт гуйж, түүний буруу бол уучлалт гуйхыг нь хүлээн авдаг байгаарай.

Зөвлөгөө №2
Ирээдүйд зөрчил үүсгэж болзошгүй байдлаар харилцахаас татгалз. Хэлээгүй үлдээсэн үгс, эргэлзээтэй хоцорсон бодол бүхэн их зөрчилийн шалтгаан байдаг. Түүндээ тодорхойгүй бөөрөнхий зүйлийг аль болох хэлэхгүй бай.

Зөвлөгөө №3
Ярих тохиромжтой цагийг хүлээж сур. Нөгөө хүн тань дээр бүрэн анхаарлаа хандуулах үед нь чухал сэтгэл зүрхний яриагаа эхлээрэй. Өөр тохиолдолд та гомдолоор дүүрэн хоцорч харин нөгөө хүн тань гайхаж эргэлзсээр яриа дуусах болно шүү. Ихэвчлэн бүсгүйчүүд энэ тал дээр эмзэглэж, тоогдохгүй хоцорсон мэт сэтгэгдэлтэй үлддэг.

Зөвлөгөө №4
Харилцан яриаг ялангуяа бие биентэйгээ ойлголцох гэж ярилцаж байгаа үед сөрөг шүүмжлэлийн эсвэл гомдолын үгээр яригаа бүү эхэл. Гараа сайн бол бариа сайн гэдэг хэрэв түүний юу хүсэж байгааг асууж эхлэх, эерэг сэтгэгдэлтэйгээр харилцан яриагаа эхэлвэл та хоёрын дунд ямар ч хана босохгүй.

Зөвлөгөө №5
Үндэслэлгүй, хоосон дэмий ярианаас татгалзаж илүү шударга байхыг хичээгээрэй. Юу хийснээ, юу хийх гэж байгаагаа тодорхой ойлгомжтой илэрхийлэх нь харилцааг улам гэрэлтэй болгоно. Таний шударга байдал түүнийг ч мөн шударга болгоно.

Хүн бүхэн өөрийн онцлог өвөрмөц шинж чанартай байдаг учраас та тухайн нөхцөл байдалдаа тохируулан өөрийнхөө харилцааны зарчмыг ч  бий болгож болно шүү дээ.
Хамгийн гол нь:
  • Шударга байх
  • Ил тод байх
  • Нээлттэй энгийн байх гэх мэтчилэн.
За Ингээд амжилт хүсэе. 
Хайр дурлал мандтугай.

Тэр чамайг хайрлах 5 нууц


Эмэгтэйчүүд ихэвчлэн төгс нэгэнтэй нөхөрлөж, ханилахыг мөрөөддөг нь нууц биш. Хэрвээ та өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байхыг хүсэж байгаа бол доорх зүйлсийг туршаад үзвэл магад ямар нэгэн өөрчлөлт гарч болох юм.

ЮУ ХИЙСЭН ТУХАЙГАА ХУВААЛЦ Эмэгтэйчүүдийн хувьд энэ бол байгалиасаа заяагдсан зан билээ. Найз охид хоорондоо ярилцдаг шиг хаагуур явснаа, иогийн ангид юу сурснаа, халуун рашааны өрөөнд байснаа хэлж байхад гэмгүй. Бусадтай хуваалцаж байх нь зөвхөн эмэгтэйчүүд хоорондын хийдэг зүйл биш шүү. Залуус ч гэсэн чалчих, бүтэн өдрийн туршид юу хийснээ ярих нь тэдэнд сонирхолтой байдаг. Жишээ нь, хагас сайны орой бүр гадуур хооллодог бол хоолны номоос уншсанаа ярилцах нь сайхан сонголт байх боломжтой.

ТҮҮНИЙГ САЙШААЖ БАЙ
Эмэгтэйчүүд бид найз бүсгүйдээ түүний сайхан харагдаж байгааг, өмссөн хувцас нь хэрхэн зохисныг байнга л хэлж байдаг. Тэгвэл найз залуудаа ч бас ингэж хандахыг зөвлөж байна. Түүний өмссөн хувцаснаас эхлүүлээд хийж буй ажлынх нь талаар ч гэсэн хэлж магтан сайшааж байгаарай. Тэр ч гэсэн бусдад тань шиг эмэгтэй хажууд нь байгааг хэлж ярих биз. Ажлаа амжилттай хийгээд ирснийх нь дараа түүнд "Чи энэ цамцтайгаа их сайхан харагдаж байна шүү" гэх мэтийн үгийг хэлж сайшааж, урмаар тэтгэж байхыг бүү мартаарай.


ӨӨРӨӨ ӨӨРӨӨРӨӨ БАЙХЫГ НЬ ЗӨВШӨӨР

Ихэнх эмэгтэйчүүд эрчүүдийг өөрийнхөө дураар өөрчлөхийг хүсдэг. Тэдний үсний засалт, хувцаслалт, ажлын байр суурь, заримдаа найз нөхдийг нь ч гэсэн өөрчлөхийг оролддог. Тэднийг өөрсдийнх нь байгаагаар хүлээж авсан нь бидэнд ч, тэдэнд ч илүү амар байх болно.

ЮУ БОДОЖ БАЙГААГАА ТҮҮНД ХЭЛ
Бид сайн найздаа өөрийн бодлоо харамгүй хуваалцдаг. Яг үнэндээ өөрийн бодол, мөрөөдөл болон айдсаа хуваалцдаг. Энэ нь ч сонирхолтой байдаг. Харин бид эрчүүдийг сэтгэлээ хуваалцахгүй байгаад нь гомдоллодог. Заримдаа бид "Чи яриаг минь анхааралтай сонссон бол Валентины баяраар хаана хооллохыг мэдэх естой" гэж тунирхдаг. Харин ингэхийн оронд Валентины баяраар хаана хооллохоо ярилцан шийдвэл хамаагүй хурдан үр дүнд хүрэх бөгөөд танд болон түүнд ч илүү амар байх болно.


ТҮҮНД ӨӨРИЙХ НЬ ОРОН ЗАЙГ ҮЛДЭЭ

Заримдаа эмэгтэйчүүд ажилдаа түүртэн уурлан, уурласан уур бухимдлаа түүнд гаргах нь элбэг байдаг. Ингэхдээ түүнийг байнга хажуудаа барьж, хамаг стресс нь түүнээс болсон мэт аашилдаг. Түүний оронд хань, найз залуудаа өөрийнхөөрөө байх цаг хугацаа орон зайг өг. Энэ нь таны найз залууд ихэд таалагдах төдийгүй, та нарын амьдралдаа өнгөрүүлсэн хамгийн нандин дурсамжийн эхлэл байх болно гэдэгг итгээрэй.
/Монголчуудын амьдрал/

Сайн найздаа дурласан бол

Уншигчын асуулт:
Кристен бол миний хамгийн сайн найзуудын нэг. Гэхдээ би түүнд ухаангүйдурлачихсан. Хэрэв тэр л зөвшөөрдөг юм бол би түүнтэй маргааш гэрлэхэдч бэлэн байна. Хэдэн сарын өмнө бид хосууд шиг болзсон боловч хэн хэн нь яарахгүй байгаа. Тэр намайг өөрт нь сайн гэдгийг гадарладаг. Би өөр бүсгүйтэй үерхэж байгаад салсныг тэр мэддэг болохоор надад итгэхгүй байгаа юм болов уу? Гэхдээ би түүнд тэр надад сайнаас ч илүү сайн. Тэр ч бас бидний хооронд найз нөхдөөс илүү зүйл байгааг мэдэрдэг байсан гэж хэлсэн.

Үнэнээ хэлсэн нь:
Зургаан сарын өмнө би түүнийг гэрт нь хүргэж өгөөд үнссэн. Эхлээд надаас яаж байгаа юм бэ гэж асуусан ч түүнд үнсэлт таалагдсан байх. Түүнээс хойш бид нэг хэсэгтээ уулзаагүй. Учир нь бидний хооронд үл ойлгогдох байдал үүссэн. Би учрыг нь олоогүй ч зургаан сарын дараа бид дахин сайн найзууд болсон юм. Бидний хооронд найз нөхдөөс илүү харьцаа байдаг ч хэн хэн нь ил гаргадаггүй. Кристен өөр залуустай жирийн үерхдэг. Харин би түүний найз баймааргүй байна. Би түүний залуу болохыг хүсч байна. Найзууд байхаас залхсан Нелсон.

Доктор Love:
Сайн уу, Нелсон. Найздаа дурласан бол түүнтэй уулзаад хэрэггүй. Яагаад гэвэл түүнтэй уулзсаар байвал чамд улам л хэцүү болно. Энэ бүхэн чинь чамайг цагаа дэмий үрж байгааг харуулж байна. Түүнийг өөр залуустай уулзах болгонд чи толгойгоороо хана мөргөх болно. Дотроо шаналах чинь халуун тогоонд байгаатай л адил. Тиймээс халуун тогооноос гарах хэрэгтэй. Анхны болзооны дараа яагаад хоёр дахь, гурав дахь болзоо болоогүй юм бэ? Хэрэв амжилттай болсон бол дараагийн болзоог зохиогоогүй нь чиний алдаа. Хэрэв алхам алхмаар урагшилж байсан бол одоогынх шиг ийм байдалд орохгүй байх байсан. Түүнийг өөртөө дурлахыг хүлээж байсан хэрэг үү? Хэрэв ийм байдлаар үргэлжилвэл тэр нэг л өдөр чамд үүрд баяртай гэж хэлнэ. Гэхдээ Нелсон, хэрэв ямар ч төлөвлөгөө байхгүй бол тоглоомонд чи хожихгүй. Яг л харанхуйд байг олж буудаж чадахгүйтэй адил. Бүсгүй чинь чамайг ямар бодолтойг мэдэхгүй байхад чи түүнийг өөртөө сайн гэдгийг мэднэ гэж байна. Ямар гээч нээлт вэ? Үүний чинь төлөө чамд Геннисын шагнал өгөх байх.
О. Халиун

Эротик зураг /цуврал-2/

 
Удтал хүлээлгэсний эцэст Эротик зураг Цувралын 2-р хэсгийг хүргэж байна. Сонирхоод үзээрэй.









Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More