Хэрхэн өндөр нуруулаг болох вэ

Хэрхэн өндөр болох вэ? Хэн хүнгүй л бүгд өндөр сайхан нуруутай болж загвар өмсөгч шиг л алхахыг хүсдэг билээ. Ялангуяа залуу хүн өндөр сайхан нуруутай, цэвэрч нямбай, боловсон харагдах нь хэн хүний сэтгэлийг булаах нь бий. Өмнөх үеийг бодоход одоо үеийн хүүхэд залуучууд харьцангуй өндөр нуруулаг болсоныг та бид ихээхэн харж байгаа байх. Бүр сайн явах санааных сайхан төрөх заяаных гэсэн ардын зүйр үг байдаг. Гоолиг өндөр, цэвэрч нямбай хүн эрүүл байж сайхан харагддаг. Гэхдээ өндөр болон гэдэг нь зөвхөн та бидний идэж уух зүйлээс болон хийж буй хөдөлгөөнөөс хамаардаг гэдгийг та мэдэхүү? Өөрөөр хэлбэл намхан эцэг эхтэй байлаа гээд намхан болохгүй гэсэн үг. Доорхи хэсэгт өндөр болох талаар мэдээллийг хүрэглээ.

• Хүнсний ногоо хоолондоо хэрэглэх.
Хүнсний ногоог хоолондоо хэрэглэх нь танд алдагдсан эрч хүч, энергийг өгөхөөс гадна таны өсөлтөнд ихээхэн нөлөөлдөг. Ялангуяа лууванг их хэмжээгээр хэрэглэж байх нь таны хүүхдүүдийн өсөлт хөгжилтөнд ихээхэн нөлөөлдөг. Лууван нь ганц өсөлтөнд ч биш хүний нүдний хараанд ихээхэн тустай.

• Тамхи татахгүй байх.
Сүүлийн үед өсвөр насныхан тамхи ихээр татах болсон нь судалгаагаар нотлогдсон. Тамхинд хүний өсөлтөнд нөлөөлөх бодис агуулагддаг гэдгийг эрдэмтэд нотолжээ. Тэр тусмаа өсвөр насандаа тамхинд орж тамхи татах нь хүний өсөлт хөгжилд ихээхэн хор хөнөөл учруулдаг гэж судалгаагаар батлагджээ. Иймд тамхи татахгүй байх нь таны гоо сайханд болон эрүүл мэндэд маш их нөлөө үзүүлэх болно.
• Цэвэр ус их уух.
Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг. Та бид өөрийн биед хуримтлагдсан илүүдэл, хорт бодисуудаа усны тусламжтайгаар гадагшлуулдаг. Цэвэр ус уух нь хүний бие дахь хорт бодисын хэмжээг багасгахаас гадна бодисын солилцоог эрчимжүүлдэг байна. Ингэснээр хүний элэг, бөөр, ходоодыг цэвэршүүлж цусыг шингэрүүлэхээс гадна өсөлтийн гармоныг эрчимжүүлж өндөр болгоход тустай.

• Өсвөр насандаа хүнд хүчир ажил хийхгүй байх.
Ялангуяа Монголын нөхцөлд насанд хүрээгүй хүүхдүүд хүнд хүчир ажил хийх нь ихээхэн тохиолддог. Хүний өсөлтийн хамгийн идэвхитэй нас бол 16-21 нас байдаг. Энэ насандаа хүүхдүүд хүнд хүчир хар ажлыг хийх нь элбэг байдаг. Энэ нь дөнгөж хөгжиж өсөж байгаа өсвөр насны биенд ихээхэн даралт учруулж ядраадаг байна. Мөн тухайн ажилд зориулж хүний булчин, шөрмөс хатуурч чангардаг. Чангарсан шөрмөс нь хүний ясны хөгжлийг барьж тогтоодог учир хүний өсөлтийг зогсоох хамгийн гол дайсан болдог. Та бид үүний тод жишээг чөлөөт, жудогийн бөхчүүдээс харж болно.

1 Сэтгэгдэл:

Өндөр болхийг эрэмггийлэгч кк said...

хэрэв үнэн бол баярлалаа

Post a Comment

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tachaal7.blogspot.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More