Эмэгтэйчүүдийн ариун цэвэр


Бэлэг эрхтэний эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн үр дүнтэй арга бол цэвэрч байдал. Бэлгийн уруулын завсараар өнгөр гэж нэрлэгддэг шингэн зүйл хуримтлагддаг. Өнгөр ерөнхийдөө цагаан өнгөтөй хурц үнэртэй бөгөөд үхсэн эд эс, нянгийн нийлэмж юм.
Та усанд эсвэл шүршүүрт орж байхдаа шингэн савангаар гадаад бэлэг эрхтэнээ угаах хэрэгтэй. Intimate washes гэсэн нэртэй зориулалтын шингэн саванг та хэрэглэж болно. Бургуйдаж угаах нь тийм сайн арга биш. Бургуйдах үед эд эс гэмтэж гадна байсан нян биеийн дотор хүчээр шахагдан орно. Бургуйдаж угаах нь ямар нэгэн ач холбогдолтой гэж хараахан батлагдаагүй байгаа.
Хэрвээ бэлгийн уруулаас гарах үнэр таалагдахгүй байгаа бол энэ нь тодорхой хэмжээгээр эмэгтэйчүүд та бүхэнд байх ёстой гэдгийг санаарай. Yнэхээр эвгүй үнэр ялгараад байвал мэргэжлийн эмчид очиж үзүүлэх нь хамгийн зөв. Yнэр бэлгийн замын халдварт өвчний улмаас гарч байж болох юм. Эмчид үзүүлэх нь таны хийх ёстой зүйлсийн нэг гэдгийн бүү мартаарай.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tachaal7.blogspot.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More