Найз залуу бүсгүйтэйгээ хэрхэн чөлөөтэй харилцах вэ?

Хайр дурлал, гэгээн хайргүйгээр амьралыг төсөөлөхийн аргагүй. Харин тэр гэгээн хайр, дурлалыг харилцаагүйгээр бүр ч төсөөлөшгүй билээ. Энгийн чөлөөтэй харилцаа холбоо нь хосуудыг улам илүү ойртуулж, бат бэх харилцааг бий болгоход тун чухал. Аль болох нээлттэйгээр чөлөөтэй харилцаж сурах нь анх танилцсан хосуудыг хооронд нь улам бэхжүүлж өгдөг. За ингээд таньд дараах таван зөвөлгөөг хүргэж байна. Сонирхоод үзээрэй. 

 Зөвлөгөө №1 
Хэн нэгнээ уучилна гэдэг хамгийн том талархал болон эргэн ирдэг гайхалтай зүйл байдаг. Зогсолтгүй эргэх амьдралын дунд бидэнд уучлалт гуйх, уучлах тусдаа цаг байдаггүй учраас үл ойлголцол бүр дээр таны буруу бол уучлалт гуйж, түүний буруу бол уучлалт гуйхыг нь хүлээн авдаг байгаарай.

Зөвлөгөө №2
Ирээдүйд зөрчил үүсгэж болзошгүй байдлаар харилцахаас татгалз. Хэлээгүй үлдээсэн үгс, эргэлзээтэй хоцорсон бодол бүхэн их зөрчилийн шалтгаан байдаг. Түүндээ тодорхойгүй бөөрөнхий зүйлийг аль болох хэлэхгүй бай.

Зөвлөгөө №3
Ярих тохиромжтой цагийг хүлээж сур. Нөгөө хүн тань дээр бүрэн анхаарлаа хандуулах үед нь чухал сэтгэл зүрхний яриагаа эхлээрэй. Өөр тохиолдолд та гомдолоор дүүрэн хоцорч харин нөгөө хүн тань гайхаж эргэлзсээр яриа дуусах болно шүү. Ихэвчлэн бүсгүйчүүд энэ тал дээр эмзэглэж, тоогдохгүй хоцорсон мэт сэтгэгдэлтэй үлддэг.

Зөвлөгөө №4
Харилцан яриаг ялангуяа бие биентэйгээ ойлголцох гэж ярилцаж байгаа үед сөрөг шүүмжлэлийн эсвэл гомдолын үгээр яригаа бүү эхэл. Гараа сайн бол бариа сайн гэдэг хэрэв түүний юу хүсэж байгааг асууж эхлэх, эерэг сэтгэгдэлтэйгээр харилцан яриагаа эхэлвэл та хоёрын дунд ямар ч хана босохгүй.

Зөвлөгөө №5
Үндэслэлгүй, хоосон дэмий ярианаас татгалзаж илүү шударга байхыг хичээгээрэй. Юу хийснээ, юу хийх гэж байгаагаа тодорхой ойлгомжтой илэрхийлэх нь харилцааг улам гэрэлтэй болгоно. Таний шударга байдал түүнийг ч мөн шударга болгоно.

Хүн бүхэн өөрийн онцлог өвөрмөц шинж чанартай байдаг учраас та тухайн нөхцөл байдалдаа тохируулан өөрийнхөө харилцааны зарчмыг ч  бий болгож болно шүү дээ.
Хамгийн гол нь:
  • Шударга байх
  • Ил тод байх
  • Нээлттэй энгийн байх гэх мэтчилэн.
За Ингээд амжилт хүсэе. 
Хайр дурлал мандтугай.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tachaal7.blogspot.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More