Сайн найздаа дурласан бол

Уншигчын асуулт:
Кристен бол миний хамгийн сайн найзуудын нэг. Гэхдээ би түүнд ухаангүйдурлачихсан. Хэрэв тэр л зөвшөөрдөг юм бол би түүнтэй маргааш гэрлэхэдч бэлэн байна. Хэдэн сарын өмнө бид хосууд шиг болзсон боловч хэн хэн нь яарахгүй байгаа. Тэр намайг өөрт нь сайн гэдгийг гадарладаг. Би өөр бүсгүйтэй үерхэж байгаад салсныг тэр мэддэг болохоор надад итгэхгүй байгаа юм болов уу? Гэхдээ би түүнд тэр надад сайнаас ч илүү сайн. Тэр ч бас бидний хооронд найз нөхдөөс илүү зүйл байгааг мэдэрдэг байсан гэж хэлсэн.

Үнэнээ хэлсэн нь:
Зургаан сарын өмнө би түүнийг гэрт нь хүргэж өгөөд үнссэн. Эхлээд надаас яаж байгаа юм бэ гэж асуусан ч түүнд үнсэлт таалагдсан байх. Түүнээс хойш бид нэг хэсэгтээ уулзаагүй. Учир нь бидний хооронд үл ойлгогдох байдал үүссэн. Би учрыг нь олоогүй ч зургаан сарын дараа бид дахин сайн найзууд болсон юм. Бидний хооронд найз нөхдөөс илүү харьцаа байдаг ч хэн хэн нь ил гаргадаггүй. Кристен өөр залуустай жирийн үерхдэг. Харин би түүний найз баймааргүй байна. Би түүний залуу болохыг хүсч байна. Найзууд байхаас залхсан Нелсон.

Доктор Love:
Сайн уу, Нелсон. Найздаа дурласан бол түүнтэй уулзаад хэрэггүй. Яагаад гэвэл түүнтэй уулзсаар байвал чамд улам л хэцүү болно. Энэ бүхэн чинь чамайг цагаа дэмий үрж байгааг харуулж байна. Түүнийг өөр залуустай уулзах болгонд чи толгойгоороо хана мөргөх болно. Дотроо шаналах чинь халуун тогоонд байгаатай л адил. Тиймээс халуун тогооноос гарах хэрэгтэй. Анхны болзооны дараа яагаад хоёр дахь, гурав дахь болзоо болоогүй юм бэ? Хэрэв амжилттай болсон бол дараагийн болзоог зохиогоогүй нь чиний алдаа. Хэрэв алхам алхмаар урагшилж байсан бол одоогынх шиг ийм байдалд орохгүй байх байсан. Түүнийг өөртөө дурлахыг хүлээж байсан хэрэг үү? Хэрэв ийм байдлаар үргэлжилвэл тэр нэг л өдөр чамд үүрд баяртай гэж хэлнэ. Гэхдээ Нелсон, хэрэв ямар ч төлөвлөгөө байхгүй бол тоглоомонд чи хожихгүй. Яг л харанхуйд байг олж буудаж чадахгүйтэй адил. Бүсгүй чинь чамайг ямар бодолтойг мэдэхгүй байхад чи түүнийг өөртөө сайн гэдгийг мэднэ гэж байна. Ямар гээч нээлт вэ? Үүний чинь төлөө чамд Геннисын шагнал өгөх байх.
О. Халиун

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tachaal7.blogspot.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More