Эмэгтэй хүн сексийн үед илэн далангүй байвал зүгээр

Эмэгтэйчүүд бид сексийн асуудлын талаар эмэгтэй найз нартайгаа хамаагүй ярьдаг шигээ тэр бүр эр хүнтэй нээлттэй байж чаддаггүй. Эрэгтэй хүн магадгүй өөрийгөө түрэмгийлэгч байхыг хүлээн зөвшөөрдөг байж болох юм. Энэ ч утгаараа сексийн дараа өөрийгөө эр зоригтой гэдгээ баталдаг. Харин эмэгтэй хүний хувьд бүх зүйл эсрэгээрээ байдаг. Тэд сексээс илүү хүүхдийн талаар боддог. Сексийг хайртай хүнтэйгээ дотносох оролдлого хэмээн үздэг. Харин эрэгтэй хүнд хайр нь секс хийсний дараагаар ирдэг гэсэн хоосон биш яриа байдаг. Эмэгтэй хүн сексийн аргаар эр хүний зүрх сэтгэлийг нээж чадах эсэхдээ итгэлгүй байдгийн адилаар өөрийн тачаангуй болон эмэгтэйлэг байдалдаа ч гэсэн эргэлздэг. Магадгүй эмэгтэй хүний байгалиас заяасан төрөлхийн ичимхий зантай холбоотой байж болох юм. Тэглээ гээд дотоод сэтгэлээ мөнхөд нуугаад байх нь утгагүй хэрэг. Тиймээс: - Эхний ээлжинд эмэгтэй хүн өөрийнхөө дотоод сэтгэлтэйгээ ажиллаж сурах хэрэгтэй. - Модель шиг гоё сайхан биетэй болж, эр хүний анхаарлыг татах гэсэн өрөөсгөл бодлоосоо сал. - Секст бие физиологийн хийгээд оюун санааны үнэ цэнэтэй байдал илүү чухал гэсэн уламжлалд хэт гүн автасны хэрэггүй. - Сексийн тал дээр сэтгэл ханамжгүй байгаа бол түүнийгээ дотроо хий дэмий хадгалаад байлгүй шуудхан хар хүндээ хэлэх нь зүйтэй. - Өөртэйгээ болон өөрийнхөө биетэй танилцаж толинд сайтар хар. Бид өөрсдөөсөө илүү бусдыг үнэлж, хайрлахад бэлэн байдаг шүү дээ. - Иймд өөрийнхөө бусдаас ялгарах онцлог болон өөрөө өөрөөсөө таашаал авах зүйлээ олж илрүүлэх хэрэгтэй. Учир нь эерэг мэдрэмжийг авах болно. Дан ганц эр хүнд жаргал эдлүүлнэ гэдэг шударга бус хэрэг юм. Та ч гэсэн түүнээс нь хуваалцах ёстой шүү дээ. /Хань/

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tachaal7.blogspot.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More