Арьсаа юугаар цэвэрлэх вэ


Бүсгүйчүүдийнхээ арьс арчилгаанд туслах үүднээс нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүний талаар "Үзэмжит гоо" үсчин гоо сайхны салоны захирал, МУ-ын мастер үсчин Л.Бямбацэрэн дараах зөвлөгөөг өгч байна.

Хуурай арьстай бол...

Хүүхнүүд бид нүүр цэвэрлэгч болгон ижилхэн үйлчилгээтэй гэдэг өрөөсгөл ойлголттой явдаг. Гэтэл нүүрээ хэрхэн цэвэрлэхээс шалтгаалж арьсны гадаргуу өөрчлөгддөг байна. Тухайлбал, хуурай арьстай хүн хэзээ ч шингэн саван хэрэглэж болохгүй. Учир нь шингэн саван арьсыг улам хуурайшуулж гэмтээдэг байна. Ер нь арьс хуурайших нь үрчлээг үүсгэж улмаар холцруу мэтийн өвчлөлийг бий болгодог.

Тиймээс хуурай арьсыг тосон нүүр цэвэрлэгчээр зөөлөн порлоноор дарж арчлах хэрэгтэй. Өргөст хэмх, өндөг болон ургамлын тосоор долоо хоногт нэг удаа маск тавьж иллэг хийж байвап хатуу уур амьсгалаас бүрэн хамгаалж, нэмэлт тэжээлийг өгч чадна.

Тослог арьстай бол...

Угаагаад байхад нүүрэн дээр нь тос түрхчихсэн юм шиг гялалзаж харагддаг хэтэрхий тослог арьстай хүүхнүүдэд спиртийн найрлагатай "хатуухан" цэвэрлэгээний бүтээгдэхүүн тохирно. Ер нь тослог арьсанд элдэв нян бактериуд шингэж үржихдээ амархан байдаг учраас хүчтэй уусмалаар цэвэрлэх нь илүү үр дүнтэй. Нар салхинд тослог арьсны өвчлөл улам нэмэгдэж царай сэвхтэж харладаг. Үүнээс сэргийлэхийн тулд өглөө оройд тогтмол нүүрээ цэвэрлэж, долоо хоногт нэг удаа хуулдаг маскийг тавьж байх шаардлагатай. Ингэснээр арьсны гүнд орсон нянг бүрэн устгаж чадна.

Холимог арьстай бол...

Зарим бүсгүйчүүдийн дух, эрүү хавиар нь тослог хэрнээ, хацар хамрын орчим нь хуурайшиж холцруудран байдаг.

Ийм арьсыг гадны нөлөөллөөс хамгаалж, арчилна гэдэг тийм ч амаргүй байдаг. Учир нь холимог арьс хэтэрхий мэдрэмтгий байдаг учраас арьсны өвчлөлд өртөхдөө амархан байдаг аж. Тиймээс холимог арьсыг цэвэрлэхдээ тослог хэсгийг нь савантай усаар угааж байгаад нийтэд нь өргөст хэмх юм уу, эсвэл луувангийн шүусээр шавшаарай. Шүүс нь арьсны тэнцвэргүй байдлыг арилгаж, өнгөлөг болгодог. Хуурай хэсэгт нь тэжээл болж, тослог хэсгийг сайтар цэвэрлэж өгдөг байна.

Хүмүүсийн амьдрал

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

Unetei zuwulguu bn shuu!

Post a Comment

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tachaal7.blogspot.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More