Гоо үзэсгэлэнгийн дайснууд

Бид өөрсдийгөө толинд хараад сэтгэл хангалуун бус байх нь элбэг, арьс хуурайшсан эсвэл тослог ихтэй, биеийн галбир ч хүссэнээр бус гэх мэт. Харин та гоо үзэсгэлэнгээ
хадгалах бүх л арга хэмжээг авдаг уу, эсвэл юу ч хийдэггүй зүгээр л гомдоллосоор л суудаг уу? Хэрэв олон жил гоо сайхнаараа гайхуулан амьдрахыг хүсвэл байгаль
эхийн хайрласан бэлгийг хадгалж сурах хэрэгтэй юм. Бид өөрсдөө анзаардаггүй
хэдий ч, гадаад үзэмжийг алдагдуулж байдаг хамгийн их тохиолддог
шалтгаануудыг авч үзье.

Согтууруулах ундаа: гоо сайхны дайсан
Маш бага хэмжээний алкоголь хүртэл бидний бие организмд чухал шаардлагатай А – арьсын шинэ эсийн өсөлтийн, В – арьсны эрүүл байдал, өнгө үзэмж, С - дархлаа зэрэг аминдэмийг устгаж байдаг.
Багахан согтууруулах ундаа хэрэглэхэд л бие махбодид шингэнийг барьж
гадагшлуулдаггүй бөгөөд энэ нь арьс хавдаж хавагнана гэсэн үг юм. Түүнээс гадна алкоголь нь гадаад үзэмжээс гадна бие махбодийн олон ажиллагааг дарангуйлан дотор
эрхтэнүүдийн хэвийн ажиллагааг алдагдуулдаг.

Тамхи: гоо сайхны дайсан
Тамхи бол гоо сайхны хамгийн сөрөг хүчин зүйл бөгөөд арьс шарлах, эрүүл
бус харагдах, сэвх нөсөө үүсэх, арьсыг хөгшрүүлэх том алхам болдог. Тамхи
татахад хоолойн өнгийг өөрчилж бүдүүн болно. Никотин дархлааг бууруулж ирэх тэжээллэг бодисыг шимэгдүүлдэг судсыг нарийсгадаг тул энэ бүхэн гадаад үзэмжид шууд
нөлөөлнө. Тамхи татдаг эмэгтэй 30 насандаа үеийнхнээсээ илүү ахимаг харагддаг байна. Тамхи нь мөн дааврын ажиллагааг алдагдуулдаг.

Стресс: гоо сайхны дайсан

Адреналин гэж юу вэ?
Энэ бол стрессийн даавар бөгөөд сэтгэл зовоосон асуудлууд үүсч санаа зовох
үед адреналин хүчтэй ялгарах, мөн дархлаа сулрахад тослог арьсанд
тосны булчирхайны ажиллагаа нэмэгдэх, харин хуурай арьсны харшилдах
чанар нэмэгддэг. Бүх өвчин нервийн гаралтай гэсэн үг байдаг. Удаан хугацаагаар
сэтгэл зовох, сэтгэл гутрах зэрэгт дархлаа буурч архаг өвчнүүд хөдөлсөнөөр биеийн
гадаад байдалд ч нөлөөлдөг.

Кофе: гоо сайхны дайсан
Кофе нь тамхины нэгэн адил арьсны өнгөнд нөлөөлнө. Энэхүү ундааны сул тал нь судас өргөсгөдөг тул нүүрний арьсанд илт мэдэгддэг. Кофенд мөн бодисын солилцоог
сааруулдаг кофеин агуулагддаг тул хэрэгтэй бодисууд холбогч эдүүдэд очиж чадахгүйгээс целлюлит үүсдэг. Гэхдээ кофег өдөрт 2 аяга уухад дээрх сөрөг нөлөө гарахгүй. Илүү их
кофе уумаар санагдвал халуун хүйтэн устай душэнд орж, ногоон цай уугаарай.

Сахар: гоо сайхны дайсан
Чихрийн төрлүүдээс хамгийн хортой нь цагаан элсэн чихэр юм. Европны улсуудад сахарыг согтууруулах ундааны дараа хортой бүтээгдэхүүний
жагсаалтын хоёрдугаарт бичсэн байдаг. Их хэмжээний сахар хэрэглэхэд бие организм хүрээлэн буй орчны хортой нөлөөнд дасан зохицох чадваргүй болж эрүүл мэнд мууддаг. Сахар хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс 10 насаар бага насалдаг болохыг эрдэмтэд баталжээ. Элсэн чихэр агуулагддаг сахароза нь архаг өтгөн хаталтын гол шалтгаан ба ихэнх тохиолдолд хэт таргалалт үүсгэдэг. Тийм учраас элсэн чихрийн хэрэглээгээ багасгах нь бие организмд тустай хэрэг мөн.

Өөх, тос- гоо сайхны дайсан
Амьтны гаралтай өөх тос бие организмд шингэлт муутай буюу удаан хугацаанд гадагшилдаггүй, хэсэгчлэн шимэгддэг тул судасны хатуурал өвчний гол шалтгаан болдог. Өөр багатай махаар ногоотой хамт ууран дээр болгож амт чанартай хоол бэлдэх өргөн боломжтой биед ч ашигтай байх болно.

Давс: гоо сайхны дайсан
Хэрэв элсэн чихрийг амтат үхэл гэж нэрлэдэг бол давсийг цагаан үхэл гэнэ. Давс хэт хэрэглэвэл бие организмд шингэнийг барьж гадагшлахад саад болсоноор хаван үүсдэг. Нүдний болон артерийн даралт нэмэгдэх, ядрах, нүд улайх сөрөг нөлөө үзүүлнэ. Хоол
судлаачид тарган хүмүүст давсгүй хоолны дэглэм зөвлөдөг бөгөөд ингэснээр
шингэнтэй хамт 5-7 кг жингээ хаяж чаддаг байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tachaal7.blogspot.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More